“Хүрээ цам Даншиг” наадамд худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл эхэллээ


“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам Даншиг” наадмыг 2026 оны 6 дугаар сарын 27-28-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдүүд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр дараах хугацаанд бүртгүүлэх юм байна.

Хүсэлт хүлээн авах хугацаа:

2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал.

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага (зөвхөн аж ахуйн нэгж байхыг анхаарна уу)

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
  • Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Захирлын иргэний үнэмлэх;
  • Иргэний үнэмлэх;
  • Явуулын хоолны машины зураг;
  • Албан хүсэлт, өргөдөл.

2. Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага:

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
  • Иргэний үнэмлэх;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Албан хүсэлт, өргөдөл.

55 responses to ““Хүрээ цам Даншиг” наадамд худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл эхэллээ”

  1. Хувь хүн тогоочийн үнэмлэхтэй зөвшөөрөл авч болох уу явуулийн машинтай

  2. Үлээдэг шаар зархад ийм их юм бүрдүүлэх юмуу

  3. Наадам үзэнгээ үээдэг шаар зархын тулд ийм их юм бүрдүүлэх юмуу

  4. Хуушуур хийх хүсэлтэй бна зөвшөөрөй авяа 80200402

  5. Сайн байна уу? Сүүн зайрмаг худалдаалах хүсэлтэй байна

  6. Бүртгүүлжхэд ямар их юм шаардадаг юм. Нөгөө чирэгдэл багассан гэсэн яасан.
    Би хоол зарах гээгүй, шашины бараа борлуулах гэсэн юм. Юун үл хөдлөх ямар наад газрыг чинь хувтдаа авах гэж байгаа юмуу. 2-хон өдрийн арга хэмжээнд юун их юм нэхдэж чирэгдүүллэг юм.
    Ингэж ажил хийсэн дүр эсгэхээ болимоор байна.
    Утас 96221987

  7. 3 60 камер нь өв соёл болсон. Наадмаа сурталчлах иргэдийн Үндэсний хувцсаараа гоёх сторид хийхэд оршино оо.

  8. Amway бүтээгдэхүүн хэрэглүүлж танилцуулга хийнэ..

  9. Би одоо 64 настай тэтгэвэрээс өөр орлогогүй .Би явуулын хоолны машинаар хуушуур шорлог зарж амьдралаа залгуулдаг.Миний машин хоолны зураг шошготой дотроо цэвэрхэн тоноглосон шаардлага хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөн оношлогоо татвар торгуулийн өргүй иймд Хүй 7 худагт болох Хүрээ цам даншиг наадамд оролцохыг зөвшөөрнө үү .УНИ-69-40 дугаартай .Утас:88808049

  10. 2002 оноос хойш хоол хийсэн. Нөхрийн эмчилгээний төлбөр бага ч болсон хийх хүсэлтэй байна

  11. Зөвхөн хоол хийдэг аж ахуйнууд оролцох уу.өөр ямар үйлчилгээгээр оролцож болох вэ.

  12. Хоол зарах үйлчилгээ.хувь хүн тогооч мэрэгжилтэй

  13. “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам Даншиг” наадмыг 2026 оны 6 дугаар сарын 27-28-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
    https://time.mn/n/164019

    Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл ус ундаа маружин зарах

  14. Хоолны худалдаа явуулахад заавал ааж ахуын нэнж бхыг шаардар шаардлагүй гэсэн крөнхиы сайдын. Үг бгаа шүүдээ

  15. Сайнуу бүртгүүлэх гэсэн чинь цахим бүртгийн сайдруу орж болохшүы бнаа

  16. Сайн байна уу? Би гэрээрээ 4 бэрхийн шагай ,мөн шагайн суудлын бүрээс хий дэг даншиг наадамд зарж борлуулж болох уу? Зөвшөөрөл түрээс нь ямар үнэтэй байдаг вэ?

  17. Цайны их заи ХХК – н Emeel brand эмээлийг тоног хэрэгсэлийн худалдаа гаргана

  18. hoolnii zowshoorol awah bayralalaa yaj awah

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *