Кёльны амьтны хүрээлэнд амьдардаг Тарак нэртэй заан маргааш болох Герман–Зааны Ясан Эрэгийн тоглолтын дүнг “зөгнөсөн” гэх бичлэг олон нийтийн сүлжээнд түглээ.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Герман болон Зааны Ясан Эргийн далбаатай бөмбөгнүүдийг Таракийн өмнө байрлуулахад тэрээр Германы далбаатай бөмбөгийг сонгожээ. Үүнийг хөгжөөн дэмжигчид Германы шигшээ баг ялалт байгуулна гэсэн дохио хэмээн тайлбарлаж байна.
Тарак өмнө нь ч ижил аргаар хэд хэдэн тоглолтын өмнө “сонголт” хийж байсан бөгөөд түүний сонгосон баг ялж байсан тохиолдлууд бий аж. Үүний улмаас зарим хөгжөөн дэмжигчид түүнийг азын билэг тэмдэг, бүр “зөнч заан” хэмээн нэрлэх болсон.
Гэсэн хэдий ч Таракийн сонголт нь мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэй таамаг бус бөгөөд хөгжөөн дэмжигчдийн дунд тоглолтын өмнөх сонирхолтой уламжлал, хөгжөөнт үзүүлбэр төдий юм.
