Дархан-Уул аймгийн Орхон сумын 2-р баг Хөтөл хороололд шүлхийн О хэвшил гарсан. Тус аймгийн Онцгой комисс уг багт хорио цээрийн дэглэм тогтоон, Мал эмнэлгийн газар малыг вакцинжуулж байна. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 7 дугаар сарын 1 хүртэл шүлхийн сэжиг илэрсэн газраас бог малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, мах авч хэрэглэхгүй байх, худалдан борлуулахгүй байхыг тус аймгийн засаг дарга анхаарууллаа.
Шүлхийтэй багийн малыг вакцинжуулж байна
