Үхсэн малаас боомын халдвар авчээ


Увс аймгийн Тэс суманд боомоор хүн өвчилж, аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тандалт, судалгаагаар тухайн хүн 6 дугаар сарын 15-ны өдөр үхсэн хонь булах үедээ халдвар авсан байх магадлалтай байгаа аж. 6 дугаар сарын 21-нд тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хийсэн молекул биологийн (PCR) шинжилгээгээр уг хүн боом өвчний халдвар авсан нь батлагджээ.

Боом өвчний голомтод Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газрын хамтарсан баг ажиллаж, тандалт судалгаа хийх, халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээг шуурхай авч байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *