Орос, Украин харилцан дэд бүтцийн объектуудыг онилж дроноор довтоллоо


Сүүлийн 24 цагийн хугацаанд Орос, Украин улсууд эрчим хүч, тээвэр, холбоо харилцаа болон цэргийн логистикийн чухал байгууламжууд руу харилцан цохилт өгсөн талаар Ройтерс мэдэгдлээ.

Оросын Батлан хамгаалах яам Украины газрын тос боловсруулах үйлдвэрүүд, эрчим хүчний болон тээврийн дэд бүтэц, алсын тусгалын дрон үйлдвэрлэх, хадгалах объектуудыг онилсон гэж мэдээлэв. Мөн нэг шөнийн дотор Украины 301 дроныг устгасан гэж мэдэгджээ.

Украины тал Москва муж дахь сансрын холбооны төв, Воронеж дахь пуужингийн электроникийн үйлдвэр зэрэг Оросын цэрэг, холбоо, логистикийн хэд хэдэн байгууламжид цохилт өгсөн байна.

Мөн Украин Хар тэнгист Оросын дронууд гадаадын далбаатай иргэний гурван хөлөг онгоц руу халдаж, Панамын далбаатай ачааны усан онгоцны Египетийн нэг багийн гишүүн амь үрэгдсэн гэж буруутгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *