Шүлхийн 1 сая 650 мянган тун вакциныг 12 сум руу хүргэж байна


Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн лавлагаа лаборатори, БНХАУ-ын Ланьжоу дахь малын эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтран гаргаж авсан SAT1 хэвшлийн шүлхийн вакциныг өчигдөр Монгол Улсын хилээр оруулж ирлээ. Манай улс энэхүү 1 сая 650 мянган тун вакциныг Хятадаас худалдан авсан юм. Хятадын хил дээр ачаалал их байсны улмаас вакцин бага зэрэг саатжээ.

6-р сарын 22-нд уг вакциныг Улаанбаатарт авчирч, шөнөдөө Баян-Өлгий, Ховд аймаг руу ачуулсан байна. Маргаашнаас эдгээр аймгийн шүлхий гарсан 4 сум болон зэргэлдээх 8 суманд хүргэж, 6-р сарын 24-нээс малыг бүрэн дархлаажуулахаар Мал эмнэлгийн ерөнхий газар төлөвлөөд байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *