Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 32 хүн амиа алдаж, 700 гаруй хүн гэмтжээ


Венесуэлд болсон 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хамгийн багадаа 32 хүн амиа алдаж, 700 гаруй хүн гэмтсэн талаар тус улсын үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч Дельси Родригес мэдэгдлээ. Эрэн хайх, аврах багууд тусгай техник хэрэгсэл ашиглан ажиллаж байгаа аж.

Венесуэлийн эрх баригчид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг үнэлэх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд зарим бүс нутагт цахилгаан, холбооны үйлчилгээ тасалдаад байна. Мөн иргэдийг гэмтсэн барилга байгууламж руу ойртохгүй байхыг анхааруулжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжлэх магадлалтай байгаа тул аврах ажиллагаа өндөржүүлсэн бэлэн байдлын дор явагдаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *