ДАШТ-ий уур амьсгал мэдрүүлсэн амтат донат


Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уур амьсгал АНУ-ын Лос-Анжелес хотод амттаны ертөнцөд цахиур хагалж байна.

Инглвүүд дэх Randy’s Donuts дэлгүүр АНУ-ын шигшээ баг Турктай тоглох тоглолтын өмнө ДАШТ-ий сэдэвтэй тусгай амттан худалдаанд гаргажээ. Хөлбөмбөгийн бөмбөг, багуудын өнгө төрхийг шингээсэн өнгөлөг амттангууд хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг ихээр татаж, дэлгүүрийн өмнө урт дараалал үүсгээд байна.

Дэлгүүрийн эзэн Сюзан Келегианы хэлснээр “Тэмцээний эргэн тойрон дахь эрч хүчнээс санаа авч хүн бүрт баяр баясал өгөх өнгөлөг бүтээгдэхүүн бүтээхийг зорьсон. ДАШТ-ийн ачаар олон орны жуулчид ирж, зөвхөн тэдний бизнес төдийгүй Инглвүүд хотын бусад худалдаа, үйлчилгээний газруудад ч эерэг нөлөө үзүүлж байгаа” гэж онцолсон байна.

1952 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй, аварга том пончиктой дээврээрээ алдартай Randy’s Donuts тэмцээний өдрүүдэд ДАШТ-ийн уур амьсгалыг амттанаар мэдрэхийг хүссэн хөгжөөн дэмжигчдийн хөл тасрахгүй байх төлөвтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *