Хятадын баруун өмнөд хэсэгт орших Төвөдөд уламжлалт Wangguo Festival-ийг энэ жил морины уралдаан болон соёлын арга хэмжээнүүдтэй хамтад нь тэмдэглэж байна.
Энэ баяр нь нутгийн малчин, нүүдэлчин иргэдийн хувьд ургац, сайн сайхныг бэлгэддэг уламжлалт зан үйл бөгөөд жил бүр олон хүнийг нэгтгэдэг соёлын чухал арга хэмжээ юм. Баярын үеэр морин уралдаан, үндэсний бүжиг, уламжлалт хувцасны үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулдаг.
Шизан бүс нутаг нь ийм төрлийн уламжлалт баяруудаараа дамжуулан орон нутгийн соёл, түүхээ хадгалан сурталчилдаг юм байна.
Харин Хятадын эрх баригчид эдгээр баяруудыг аялал жуулчлал, бүс нутгийн соёлын өвийг хөгжүүлэх нэг хэсэг болгон дэмжин зохион байгуулдаг байна.