Прокуророос авлигын 15, хүний амьд явах эрхийн эсрэг 13 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ


Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,165 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэсэн бол хэрэг бүртгэлтийн 752 хэрэг шинээр нээж, 810 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 346, Өмчлөх эрхийн эсрэг 231, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 124, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 19,  Авлигын 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 13,  бусад төрлийн гэмт хэрэг 32 байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *