Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд зам тээврийн осол гарч нэг хүн машинд хавчуулагдаж, нэг хүн нас баржээ.
Хүн хавчуулагдсан гэх дуудлага өнөө өглөө 07:45 цагт НОБГ-т ирж Аврах бүрэлдэхүүнийг очиход, Toyota Prius маркийн автомашинууд мөргөлдсөн байжээ. Хавчуулагдсан иргэнийг гаргаж, нас барсан хүнийг эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
