“Ноул” (Noul) нэртэй хар салхи өмнөд Хятадад хүрч, аадар бороо, хүчтэй салхи дагуулсны улмаас Гуандун мужийн олон хот үерт автаж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүллээ.
Орон нутгийн захиргааны мэдээлснээр, Пүнин хот үерийн аюулын хариу арга хэмжээний түвшинг III-аас I зэрэглэлд хүргэн ахиулж, 2338 оршин суугчийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна.
Хятадын цаг уурын байгууллагын мэдээлснээр, “Ноул” хар салхи ням гарагийн өглөө Гуандун мужийн эрэгт хүрсэн бөгөөд хүчтэй аадар бороо мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Хар салхины нөлөө хөрш Хонконгод ч мэдрэгдэж, хүчтэй салхи, аадар бороо оржээ.
Гуандун муж даяар 700 мянга гаруй хүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлээд байна. Аврах алба үерийн усанд автсан бүсүүдэд ажиллаж, гол мөрний усны түвшинг байнга хянаж байгаа бөгөөд зам, тээврийн хөдөлгөөнд олон газарт саатал үүсжээ.
“Ноул” нь солонгос хэлээр “нар мандах эсвэл жаргах үеийн туяа” гэсэн утгатай. Энэ нь 2026 онд Номхон далайд үүссэн 12 дахь халуун орны циклон, мөн энэ сард Хятадад хүрсэн гурав дахь хар салхи болж байна.
