Барселонагийн метроны хонгилд гал гарч, 120 орчим зорчигчийг нүүлгэн шилжүүлэв


Испанийн Барселона хотын метроны хонгилд долоодугаар сарын 27-нд бага хэмжээний гал гарсны улмаас 120 орчим зорчигчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Хотын яаралтай тусламжийн албаны мэдээлснээр, утаанд хордсон шинж тэмдэгтэй 115 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бол 20 хүнийг эмнэлэг болон яаралтай тусламжийн төвд хүргэсэн байна. Тэдний биеийн байдал хөнгөн болон дунд зэргийн гэж үнэлэгджээ.

Хотын нийтийн тээврийн TMB компанийн мэдээлснээр, хонгилын доторлогооны нэг хэсэг салж унасны дараа шаталт үүссэн аж. Зорчигчдын ярьснаар хонгил саарал өтгөн утаагаар дүүрч, хүмүүсийн дунд сандрал үүссэн байна.

Гал сөнөөгчид зорчигчдыг El Clot болон Glòries буудлын гарцаар аюулгүй гаргаж, хоёр гал унтраагуур ашиглан галыг богино хугацаанд бүрэн унтраажээ.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *