Линкольны дурсгалын цогцолборын “Arts of War” алтадмал хөшөөнүүдийн сэргээн засварлалт дуусах шатандаа оржээ


АНУ-ын Вашингтон хот дахь Линкольны дурсгалын цогцолборын тойрогт байрлах “Arts of War” (Дайны урлаг) алтадмал хүрэл хөшөөний сэргээн засварлалт бараг дуусч, хамгаалалтын шат, хашлагыг буулгаж эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 28-нд Truth Social хуудсандаа сэргээн засварласан хөшөөний зургийг нийтэлж, “Алтадмал “Arts of War” хөшөөнүүдийн шат, хашлагыг буулгаж байна” хэмээн бичсэн байна. Энэхүү ажил нь Трамп 2025 оны нэгдүгээр сард албан тушаалдаа эргэн орсноосоо хойш хэрэгжүүлж буй нийслэлийн түүхэн дурсгалт байгууламжуудын сэргээн засварлах томоохон төслүүдийн нэг юм.

“Arts of War” болон түүний хос “Arts of Peace” (Энхийн урлаг) баримлын цогцолбор нь Линкольны дурсгалын цогцолбор руу хүрэх гол замуудын хоёр талаар байрладаг. Уран барималч Лео Фридландер, Жеймс Эрл Фрейзер нарын бүтээл болох эдгээр хүрэл хөшөөг 1929 онд захиалан хийлгэж, 1950 онд цутган, 1951 онд суурилуулжээ.

Алтан бүрээстэй эдгээр хөшөө нь Вашингтон хотын ёслолын бүсийн хамгийн танигдсан уран баримлын бүтээлүүдийн нэг бөгөөд Зүүн болон Баруун Потомак цэцэрлэгт хүрээлэнгийн түүхэн дурсгалын цогцолборын бүрэлдэхүүнд багтдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *