Аянганаас үүссэн түймэр ихээхэн хохирол учрууллаа


Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар багийн Лагийн хоолой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарчээ. Уг түймэр аянга буухад гарсан аж. Энэ тухай дуудлагыг 8-р сарын 4-ний өдрийн 15:15 цагт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар анги хүлээн авч, сумын Мэргэжлийн анги, “Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнуудыг дайчилсан байна. Түймрийг 8-р сарын 5-ны өдрийн 07:00 цагт цурманд оруулж, 10:20 цагт бүрэн унтраав. Уг түймэр ихээхэн газар хамарч, 30 мянган га талбай өртөж шатсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *