АНУ-ын сансрын нисэгч Жессика Мэйр, Анил Менон нар 8 дугаар сарын 6-нд Олон улсын сансрын станцын (ОУСС) гадна талд 6 цаг 27 минут үргэлжилсэн задгай сансрын ажиллагаа (spacewalk) амжилттай гүйцэтгэжээ. Тэд сансрын станцын гадна хэсэгт нарны зайн хавтан (roll-out solar arrays) суурилуулахаар бэлтгэсэн байна. Уг шинэ хавтангуудыг энэ оны сүүлчээр Олон улсын сансрын станцад хүргэх юм.
НАСА-гийн мэдээлснээр ийм хавтан суурилуулснаар Олон улсын сансрын станцын эрчим хүчний хүчин чадал нэмэгдэж, судалгаа шинжилгээ болон өдөр тутмын үйл ажиллагааг илүү найдвартай хангах боломж бүрдэх юм.
