“Долфин” нэртэй хар салхи наймдугаар сарын 7-ны байдлаар Японы Окинава арлын орчимд хүрээд байгаа. Цааш баруун хойд зүгт хөдөлж, наймдугаар сарын 10-нд Хятадын эрэгт хүрэх төлөвтэй байна.
Японд 13 дугаар хар салхи гэж бүртгэсэн “Долфин” наймдугаар сарын 7-8-нд тус улсын баруун өмнөд нутгийг дайран өнгөрч, хүчтэй аадар бороо, салхи, далайн давалгаа үүсгэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагууд анхааруулжээ. Үүний дараа хар салхи Хятадын зүүн өмнөд эргийг чиглэн хөдөлж, даваа гарагт эх газарт хүрэх урьдчилсан төлөв гарсан байна. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан хар салхины чиглэл, эрчим өөрчлөгдөх боломжтойг мэргэжилтнүүд онцлов.
