“Делфин” хар салхи 8-р сарын 9-нд Хятадын зүүн эргийн Жэжян мужийн Юйхуаньд хүрлээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр энэ салхи 2026 онд Хятадын эх газарт хүрсэн хамгийн хүчтэй халуун орны циклон болж байна. Уг салхи далайгаас хуурай газарт хүрээд, хурд нь эрс нэмэгдэж, цагт 151 км зам туулж буй аж. Үүний улмаас хүчтэй аадар бууж, үер үүсэн, хөрс гулгах нь нэмэгджээ.
Одоогоор салхины хүч суларч байгаа боловч асуудал зөвхөн салхи биш. Асар их хэмжээний хур тунадас дараагийн хэдэн цаг, хоногт гол мөрний усны түвшин огцом нэмэгдэх эрсдэлтэй.
Хятадын эрх баригчид хар салхи ирэхээс өмнө 1 сая гаруй хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна.
- Жэжян мужийн Вэньжөү хотод – ойролцоогоор 900,000 хүн
- Фүжянь мужид – бараг 99,000 хүн
- Эргийн бусад бүсэд мөн нүүлгэн шилжүүлэлт хийжээ.
Энэ нь Хятад улс хар салхины аюулд бэлтгэлтэй байгааг харуулж байна.
Хар салхи Шанхай болон Хөх мөрний бэлчирийн бүсийн тээвэрт хүчтэй нөлөөлсөн. Шанхайд ойролцоогоор 1,500 нислэг цуцлагдсан бөгөөд боомтын үйл ажиллагаанд хязгаарлалт хийж, далайн тээврийг зогсоох арга хэмжээ авсан байна.
