9 дүгээр ангийн сурагч хүү 9 хүн хөнөөж, 13 хүн шархдуулсан хэрэг Тайланд улсын Бангкок хотын ерөнхий боловсролын сургуульд 8-р сарын 7-нд гарсан. Тэгвэл өнөөдөр (2026.08.10) тус улсын Нонтабури мужид дахин буун дуу гарч, 1 хүн шархадлаа. Орон нутгийн засаг захиргааны байгууллагад болсон уг хэргийн үеэр 1 албан тушаалтан шархадсан байна. Түүнийг буудсан этгээдийг цагдаа нар баривчилжээ.
Ийн 2026 он гарснаас хойш энэ улсад галт зэвсэг ашиглан, хүний аминд халдсан 3 дахь хэрэг гараад байна. Буугаар үйлдсэн халдлага 1 мужид 3 хоногийн зайтай гарсан нь анхаарал татаж байна.
