Монгол орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгджээ 


Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно. Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газарт өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ. 

Үнэлгээний дүнгээр: 

  • -Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн 
  • -Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн 
  • -Нийт газар нутгийн 54.8% нь ус, 34.3 % нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй 
  • -Нутаг дэвсгэрийн 93.3%-д хөрсний чийг буурсан 
  • -Ургамлын бүтээмж 22.3%-д буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9% нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *