68 настай Кешав Прасад Барал гамшгаас амьд үлдсэн ч эхнэрээ алджээ


Балба, Төвөдийн хил дээр Гималайн нуруунд өчигдөр өглөө болсон гамшгаас 68 настай Кешав Прасад Баралыг аврагчид аварчээ. Гэвч тэр эхнэрээ алдсан байна.

Түүний амьдарч байсан газарт асар их хэмжээний ус, шавар, чулуу гэнэт урсан орж ирэх үед тэднийх гэр бүлээрээ зугтах гэж оролдсон байна. Баралын хэлснээр шавар, чулууны асар хүчтэй урсгал улам ойртож, хэмжээ нь ихсэн, улам өндөрссөөр байжээ. Тэр эхнэрийнхээ гараас атган, гэрийнхээ дээвэр дээр гаргахыг оролдсон ч чадсангүй. Эхнэрийг нь шавар, чулуутай асар их ус урсган авч одсон байна.

Барал байшингийнхаа дээр гарч амь аврагдсан ч үерийн ус байшингийн дээд давхар хүртэл бүрхжээ. Тэр бусад хүнтэй хамт өндөрлөг хэсэгт хэдэн цаг хоргодсон аж. Усны түвшин буурсны дараа л нөхцөл байдал арай тогтворжсон байна.

Тэднийг 4-5 цагийн дараа нисдэг тэргээр аварчээ. Гэвч эхнэр нь шавар нурангин дор үлдсэн гэнэ. Энэ тухай тэр “Эхнэр маань аль хэдийнэ шаварт дарагдсан байсан” хэмээн “Reuters”-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

EDS NOTE: GRAPHIC CONTENT – Rescue personnel transport the dead body of a victim who was trapped under a landslide caused by heavy rains in Kathmandu, Nepal, Sunday, Sept. 29, 2024. (AP Photo/Sujan Gurung)

Асар хүчтэй урсгал бүхэл бүтэн сууринг сүйтгэв

Уулын мөсөн голын хэсэг нурж, асар их хэмжээний мөс, чулуу, шавар голын хөндий рүү орсноор хүчтэй үер үүссэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Урсгал замдаа таарсан суурин, байшин, барилга, зам, гүүр болон эрчим хүчний байгууламжуудыг сүйтгэжээ.

Аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа. Хамгийн сүүлд “Reuters”-ийн мэдээллээр Балба, Төвөдийн гамшигт өртсөн бүсэд бараг 1,500 хүн сураггүй байна. Балбад гэхэд нас барагсдын тоо 165-д хүрэв. Сураггүй болсон хүмүүсийн дунд олон зуун гадаадын жуулчин, мөргөлчид байгаа юм.

Нэг гэр бүл биш, олон зуун хүний амьдрал өөрчлөгдөв

Кешав Прасад Баралд тохиолдсон энэ эмгэнэлт явдал энэ гамшгийн үеэр ар гэр, гэр орноо алдсан олон хүний эмгэнэлт хувь заяаны зөвхөн нэг нь. Нутгийн оршин суугчид “Үерийн ус, шавар маш богино хугацаанд орж ирсэн тул олон хүн зугтаж амжаагүй” гэж ярьж байна.

Аврагчид нисдэг тэрэг ашиглан, амьд үлдсэн хүмүүсийг аюултай бүсээс гаргаж, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайсаар байгаа ч эвдэрсэн зам, гүүр, цахилгаан болон холбоо тасарсан нь ажиллагааг хүндрүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *