Гал түймрийн улсын байцаагч хэмээн залилж, мөнгө авчээ


Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагч гэх албан тушаалын нэрийг барьж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс мөнгө залилан авахыг завдсан болон мөнгө шилжүүлэн авсан хэд хэдэн хэрэг бүртгэгдээд байна. Тус этгээд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа. Танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр албан хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан байна.

Онцгой байдлын байгууллагын албан хаагчид сургалт зохион байгуулах, хяналт шалгалт хийх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн байдлаар мөнгө, төлбөр, хандив авах нь хуулиар хориглосон байдаг.

Иймд, дээрх болон үүнтэй төстэй дуудлага, мэдээлэл ирсэн тохиолдолд онцгой байдлын алба, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, хувь хүн, хуулийн этгээдийн дансанд мөнгө шилжүүлэхгүй байхыг ОБЕГ сэрэмжлүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *