Хиймэл нуурын усыг Ерөө голд цутган, бохирдуулж байжээ


Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Ерөө сумын Цагдаагийн тасаг, Байгаль орчны алба хамтран тус аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутагт 8 дугаар сарын 31-ний өдөр шалгалт зохион байгуулжээ. Хавчиргана гэх газрыг нөхөн сэргээж байгаа компани тухайн газарт үүссэн хиймэл нуурын усыг Ерөө гол руу удаа дараа цутган, голын усыг бохирдуулж байжээ. Уг зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *