Зөрчил гаргасан 3 отогт хариуцлага тооцож, 7 шонхрыг буцаан тавиулжээ


Төв аймгийн Сэргэлэн сумын цагдаа, ахлагч Ц.Баярбат, байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батболд нар Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт байрлан шонхор барьж буй отгуудыг 9-р сарын 7-8-нд шалгажээ. “Чингис хаан”олон улсын нисэх буудлын хойд хэсгээр арабууд отог байгуулан, идлэг шонхор шувуу барьж буй ажээ.

Араб иргэд Төв аймгийн засаг даргатай 2026.07.22-нд соёлын зориулалтаар идлэг шонхор барихаар 24 гэрээ байгуулсан байна. Үүнээс Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 5 газарт 10 отог байрлажээ.

2026/02, 2026/01, 2026/10 дугаартай гэрээ байгуулсан отгоос зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 2026/06 дугаарын гэрээтэй отог барьсан 7 идлэг шонхортоо акт тавиулж, зүүлт зүүлгүүлээгүй байсныг уг шалгалтаар илрүүлжээ. Уг шувуудыг газар дээр нь буцаан тавиулж, тэнгэрт нисгэсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *