Олон хүнээс их хэмжээний мөнгө залилаад гадаад руу оргосон хүнийг баривчлан авчирлаа


Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт залилангийн хэргээр шалгуулж байхдаа гадаад руу оргон зайлсан сэжигтнийг Казахстан улсаас илрүүлэн баривчилжээ. Түүнийг Инперпол тус улсаас илрүүлэн баривчилж, манай улсад хүлээлгэн өгөв.

ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Мөрдөн шалгах алба, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хамтран, тухайн этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирч, үргэлжлүүлэн шалгаж байна. Тэр Эрүүгийн хуулийн 17.3-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байхдаа оргосон ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *