8-р сар хамгийн дулаан сарын нэг болжээ


Дэлхийд бүртгэгдсэн хамгийн дулаан сарын нэг нь өнгөрөгч 8 дугаар сар болж, 2023 оны 7 дугаар сартай ижил түвшинд хүрэв. Мөн Баруун Европын түүхэнд дэх хамгийн дулаан зун болсон талаар Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба мэдээллээ.

Дэлхийн гадаргын агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 1.65°C-ээр дулаан байв. Туйлыг тооцохгүйгээр далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Эльниньо үзэгдэл эрчимжсэний улмаас Номхон далайн халуун орны бүсэд далайн гадаргын рекорд өндөр температур бүртгэгджээ. Энэ хэрээр ирэх саруудад олон бүс нутагт агаарын температур, хур тунадасны горимд өөрчлөлт орж, цаг агаарын нөхцөл байдалд үзүүлэх нөлөө нь нэмэгдэх төлөвтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *