АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан, ОХУ-ын дизель түлшний дэд бүтцэд чиглэсэн халдлагаа зогсоохыг уриалжээ. Тэрбээр Украины цохилтын улмаас ОХУ-д шатахууны хомсдол үүсэж, энэ нь “дэлхий нийтэд хохирол учруулж байна” гэж мэдэгдсэн байна.
Украин сүүлийн саруудад ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд алсын тусгалт нисгэгчгүй онгоцоор удаа дараа цохилт өгснөөр тус улсын шатахууны үйлдвэрлэл буурч, орон даяар бензин хомсоджээ. Харин Киев ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг цэргийн хууль ёсны бай гэж үзэж байна. Учир нь ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд тогтмол халддаг юм.
АНУ-д ачааны машин, галт тэрэг, усан онгоц, хөдөө аж ахуйн техник зэрэгт ашигладаг дизель түлшний дундаж үнэ пүрэв гарагт анх удаа галлон тутамд 6 ам.доллар давсан байна. Үүний зэрэгцээ ОХУ дайны улмаас энэ оны газрын тосны олборлолтын төлөвөө сүүлийн 17 жилийн хамгийн доод түвшин болгон бууруулж, 2026-2027 оны шатахууны экспортын төлөвөө шинэчилжээ.
