Жилинь мужид нохой арчлах ур чадварын тэмцээн зохион байгуулжээ


БНХАУ-ын зүүн хойд нутгийн Жилинь мужийн Жилинь хотод мэргэжлийн ур чадварын тавдугаар тэмцээний хүрээнд нохой арчлах, засах ур чадварын улсын хэмжээний бус мужийн тэмцээний шигшээ шат болжээ.

Энэ нь Жилинь мужийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд гэрийн тэжээвэр амьтантай холбоотой арга хэмжээ анх удаа багтсан тохиолдол юм.

Тус тэмцээнд 1000 гаруй хүн оролцож, бичгийн шалгалт болон урьдчилсан шатны шалгаруулалтад өрсөлдсөнөөс 30 оролцогч шигшээд шалгарчээ. Тэд нохойг самнах, үсийг нь засах зэрэг ур чадвараа үзүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *