Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн нутаг Хөндий гэдэг газарт өнөөдөр хүрэн баавгай явж байхад нь малчид харжээ. Малчид нэгнийгээ гар утсаар дуудан, уг баавгайг машин, мотоциклтойгоо хашиж байна. Учир нь тэд аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийг ирж, арга хэмжээ авахыг хүлээж байгаа гэнэ. Уг баавгай нас биед хүрээгүй, зулзаган баавгай бололтой.
Малчид баавгайг машин, мотоциклтой хашин, байгаль хамгаалагчийг хүлээж байна
