“Автомашингүй өдөр” арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлийг дараах байдлаар түр хугацаанд өөрчилнө.
Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр”-ийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр болох юм.
Үүнтэй холбоотойгоор арга хэмжээний өдөр нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн маршрутад түр хугацааны өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.












