“Хил зөрчсөн” түймрийг 10 хоногийн дараа унтраалаа


ОХУ-аас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн Бүсийн голд 9 дүгээр сарын 15-нд орж ирсэн ойн түймрийг өнөөдөр (2026.09.25) 09:30 цагт бүрэн унтраалаа. ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тийшээ гал сөнөөгчдийг хүргэсэн юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангитай хамтран, энэ түймрийг 9-р сарын 22-ны 11:00 цагт цурманд оруулж, түймрийн өртөнг ихтэй хэсгүүдийг унтраах, цэвэрлэгээ хийхэд 3 хоног зарцуулав. Алба хаагчид 4 бүлэгт хуваагдан ажиллаж, уг түймрийг ийн 10 хоногийн дараа унтраалаа.

Энэ түймэрт урьдчилсан байдлаар 80 орчим га талбайн ой мод шатсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *