Швед, Финландын сөнөөгч онгоцууд Оросын цэргийн нисэх онгоцуудыг тосон таньжээ


Швед, Финландын сөнөөгч онгоцууд есдүгээр сарын 24-нд Финландын булангийн олон улсын агаарын орон зайд нисэж байсан Оросын цэргийн нисэх онгоцуудыг тосон таньж, мөрдөн дагасан байна. Энэ нь хоёр улсын сөнөөгч онгоцуудын хамтарсан ажиллагааны хүрээнд хийсэн анхны ийм ажиллагаа болжээ.

Финландын Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, ажиллагаанд Финландын F/A-18, Шведийн JAS Gripen сөнөөгч онгоц оролцсон байна. Тэд Оросын тээврийн онгоц болон хэд хэдэн сөнөөгч онгоцноос бүрдсэн бүлгийг илрүүлж, таньжээ.

Шведийн SVT телевизийн мэдээлснээр Оросын нисэх хүчний бүрэлдэхүүнд Ту-134 тээврийн онгоц, МиГ-31 болон Су-30 сөнөөгч онгоцууд байжээ. Оросын онгоцууд олон улсын агаарын орон зайд байсан бөгөөд Финланд, Шведийн агаарын орон зайг зөрчсөн талаар мэдээлээгүй байна.

Reuters-ийн мэдээлснээр уг ажиллагаа нь хоёр улсын агаарын орон зайг хамтран хянах, хамгаалах хүрээнд хэрэгжүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *