Бангкокийн иргэд үерт автсан гудамжаар туулж, зах дээрээс хүнсээ авчээ


Тайландын нийслэл Бангкокт амралтын өдрүүдээр орсон аадар борооны улмаас томоохон замууд гол мэт болсон ч оршин суугчид үерт автсан гудамжаар туулан задгай зах дээрээс хүнс, хэрэгцээт зүйлсээ авчээ.

Захын худалдаачид шаварлаг үерийн усанд зогсон загас зэрэг бараагаа борлуулж, худалдан авагчид усанд хөвөх хөөсөнцөр хайрцагт хийсэн бараагаа зөөж байв. Хотод 48 цагийн дотор 300 миллиметр орчим хур тунадас орсны улмаас зарим автомашин хагас усанд автаж, олон бизнесийн үйл ажиллагаа зогссон байна.

Бангкокийн захиргаа есдүгээр сарын 26-нд нийслэлийг гамшигт өртсөн бүс гэж зарласан. Үер, усархаг борооны улмаас Тайландын Засгийн газар Бангкок болон хөрш гурван мужийн төрийн албан хаагчдад есдүгээр сарын 28, 29-нд тусгайлан амрах шийдвэр гаргажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *