ОХУ-ын цохилтын улмаас Одессын боомтын дэд бүтэц гэмтжээ


ОХУ-ын цохилтын улмаас Украины Хар тэнгисийн эрэг дэх Одесс мужийн боомтын дэд бүтцийн байгууламжууд болон бусад объект гэмтсэн талаар тус мужийн захирагч Олег Кипер мягмар гарагт мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, халдлагын үеэр иргэний зориулалттай нэгэн аж ахуйн байгууламж мөн ихээхэн эвдэрч, зургаан хүн шархадсан байна.

Украины Онцгой байдлын албанаас нийтэлсэн дүрс бичлэгт аврагчид галд автсан, сүйдсэн барилгын орчимд ажиллаж байгаа нь харагджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *