БНХАУ-ын зүүн хойд нутгийн Жилинь мужийн Чанчунь хотод эрэн хайх, аврах нохдын намрын сургалт даваа гарагт эхэлжээ.
Чанчунь хотын Гал түймэр, аврах ажиллагааны нэгдүгээр бригадын нохдын багийнхан сургалтын үеэр саад даван туулах, тушаал биелүүлэх, нурангиас хүн эрэн хайх зэрэг дадлага хийсэн байна.
Сургалтын зорилго нь нохдын нарийн төвөгтэй орчинд ажиллах чадвар, бэлэн байдлыг сайжруулах бөгөөд давтан дадлагаар сургагчид болон нохдын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа аж.
Дадлагын үеэр нохдын саад даван туулж, нуранги дундаас эрэн хайж буй дүрс бичлэгийг CNS буюу Хятадын Мэдээний алба түгээжээ.
