Хөвсгөл, Сэлэнгэ, Архангайд хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэг их гарч байна


Прокурорын байгууллага энэ оны III улирлын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдсэн 889 хэрэг хянажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өссөн байна. Нийт хэргийн 79 хувийг хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэг эзэлжээ. Үүний дийлэнх нь Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай аймгийн нутаг дэвсгэрт гарчээ. 

Мөрдөн байцаасан 275 хэрэг (78 хувь)-д нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүхэд шилжүүлсэн хэргийг ангилбал:

  • 126 (46 хувь) хууль бусаар мод бэлтгэх,
  • 92 (33.4 хувь) хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох,
  • 26 (9.4 хувь) хууль бусаар ан агнах,
  • 10 (3.6 хувь) байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх,
  • 5 (1.8 хувь) ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг

Яллах дүгнэлт үйлдсэн 275 хэрэгт 526 хүнийг буруутган, яллагдагчаар татсан байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *