Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ төмөр эдээр гэмтээсэн хэрэг 10 дугаар сарын 3-нд Улаанбаатарт гарчээ. Нийслэлийн нэгэн сургуулийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд хутгалж, гэмтээснийг цагдаагийн байгууллага тогтоогдоод байна. Хүүхдүүд сургууль дээрээ хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл буюу төмөр самаар нэгнийгээ санамсаргүй гэмтээсэн аж.
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хутга болон бусад зэвсгийн шинжтэй эд зүйл авч өгөхгүй байх, худалдаа эрхлэгчид насанд хүрээгүй хүүхдэд зэвсгийн шинжтэй болон гэмтэл учруулж болзошгүй эд зүйл худалдаалахгүй байхыг зөвлөж байна.
