Архангай аймгийн Цагдаагийн газар өнөөдөр шинэ байрандаа орлоо. 2022 онд улсын төсвийн мөнгөөр барьж эхэлсэн энэ барилга 2 блокоос бүрдэнэ. Нийт 1898 ам метр талбайтай, 122 өрөөтэй, 12 автомашины гарааштай. Цагдаагийн байгууллагын орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн барилга юм байна.
Архангайн Цагдаагийн газар шинэ байртай боллоо
