Нөмрөгийн түймрийг бүрэн унтрааж чадаагүй 6 хонож байна


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн Чулуун-Ухайт гэдэг газар өчигдөр (2026.10.13) 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурманд оруулж, 23:55 цагт бүрэн унтраалаа.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн Чингисийн далан гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурманд оруулж, өнөөдөр (2026.10.14) 00:10 цагт бүрэн унтраав.

Харин тус аймгийн Халхгол суманд энэ сарын 8-нд гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан ч одоо болтол бүрэн унтрааж чадаагүй байна. Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэх аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км зайтай газарт “Мобиком”-ын захирлуудын машин шатсаны улмаас хээрийн түймэр гарсан юм.

Энэ түймрийн дуудлага 10-р сарын 8-ны өдрийн 11:55 цагт онцгой байдлын албанд ирсэн байдаг. Түүнээс хойш 4 хоногийн дараа уг түймрийг цурманд оруулсан бол 6 хоногтоо (7 дахь өдөртөө) нүдэж байна. Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж цурманд оруулсан. Одоо Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 23 хүн, 3 автомашинтагаар эл түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *