Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно


Чингис хаан үндэсний музей Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Берлин хотод “Монголын ба Монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал зохион байгуулах гэж байна. Хумболтын их сургуульд 2026.10.21-нд болох энэ хурлаар XIII зуунаас хойших Монголын болон Монголын дараах үеийн Евроазийн соёлын олон талт, нарийн төвөгтэй байдлыг судлах асуудлыг хөндөнө. Ялангуяа соёл, байгаль орчны олон янзын орчинд ухагдахуун болон мэдлэгийн хэлбэрүүд хэрхэн түгэн дэлгэрч, эргэлтэд орж байсныг онцлон хэлэлцэхээр төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *