Гар утсыг нь авч зугтаад, ломбарданд тавьсан байжээ


Бусдыг хуурч мэхлэн, гар утсыг нь авч зугтаасан этгээдийг илрүүллээ. Цагдаагийн байгууллагад “Гар утас худалдаж авна гэж үзэж байгаад аваад зугтчихлаа” гэх дуудлага энэ оны 10 дугаар сарын 12-нд иржээ.

Уг дуудлагын дагуу шалгахад цахим орчинд байршуулсан зарын дагуу “Iphone17 promax” гар утас худалдан авахаар ирсэн этгээд гар утсыг нь үзэж байгаад, авч зугтаасан байв. Тэрээр тухайн утсыг барьцаалан зээлдүүлэх газарт борлуулсан байсан аж.

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шуурхай эрэн сурвалжилж, хэрэгтнийг олж тогтоолоо.

Барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг иргэд сэжигтэй гар утас, эд зүйлийг худалдахаар ирсэн этгээд ажиглагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *