Хэрлэн голд хүүхэд боогдож, машин суужээ


Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багт орших Хэрлэн голын гүүрний ойролцоо бага насны 2 хүүхэд мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрчээ. Тэд голын салаа руу эсэн мэнд гарсан ч буцаад эрэг рүү гарч чадалгүй, 2026.10.21-ний 17:10 цагт аврагчдад ханджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчдыг очиход, тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн оршин суугч 10 настай 2 хүү голын салаанд зогсож байсан аж. Тэднийг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хөдөө хэсгийн Дивизийн гарамд 2 зорчигчтой суудлын автомашин Хэрлэн голын усанд суужээ. 2026.10.22-ны 01:45 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн ээлжийн албан хаагчдыг дуудлагаар очиж, уг машиныг татан гаргав. “Mercedes benz G320” загварын суудлын автомашин Хэрлэн голын усанд суусан, жолооч А гэх 40 настай, эмэгтэй, зорчигч Д гэх 32 настай, эрэгтэй хоёул автомашин дотроо байсан аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *