Францад малд голчлон халдварладаг Шамонда вирусийн хүний анхны тохиолдол аравдугаар сарын 22-нд бүртгэгдэж, халдвар авсан өвчтөн нас баржээ. Гэвч эрх баригчид уг вирус хүн амын дунд тархах эрсдэлгүй гэж мэдэгдсэн байна.
Нас барсан хүн 60 гаруй настай бөгөөд Лион хотын орчимд амьдардаг байжээ. Тэрээр өөр өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд Францын зүүн хэсэгт энэ хавар, зун малын дунд тархсан вирус тээгч жижиг шавжинд хазуулсан байж болзошгүй гэж үзэж байна.
Глазгогийн их сургуулийн Вирус судлалын төвийн эрдэмтэн Бен Бреннан өмнө нь ижил төрлийн вирус малд тархсан ч хүний эрүүл мэндэд өргөн хүрээний эрсдэл учруулаагүй тохиолдлууд байсныг онцолжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Францын эрх баригчидтай холбогдон ажиллаж байна.
Шамонда вирус малд суулгалт, сульдалт, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг үүсгэдэг. Францын есөн сүүний фермд хийсэн судалгаагаар халдварын улмаас сүүний гарц 75 хүртэл хувиар буурсан байна.
