Эрэлч нохой, дрон, туулах чадвар сайтай машинаар малчин бүсгүйг хайж байна


Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг Машийн амнаас алга болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна. Эрэлд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн оролцож байна. Уг ажиллагаанд эрэлч нохой, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон туулах чадвар сайн автомашин, техник хэрэгсэл ашиглаж байгаа тухай ОБЕГ мэдээллээ.

Эрлийн баг өчигдөр (2026.10.25)-ны 08:00 цагт хоёр бүлэгт хуваагдан, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 1-р бүлэг тухайн иргэний гэрээс баруун болон баруун урд зүгт, эрлийн багийн хүн тус бүр хоорондоо 15 метрийн зайтайгаар нэг эгнээнд жагсаж, 2 км-ийн өргөнтэй зурвасаар 12 км газрыг самнав. Улмаар Шилийнхар толгой, Сууринбуйр гэх газар хүртэл явж, замд таарах өвөлжөө, хаваржааг нэг бүрчлэн шалгасан байна.

2-р бүлэг гэрийнх нь зүүн урд талаас баруун урд тал хүртэлх бүс нутаг, гуу жалга, уулын хавцлуудыг дроноор агаараас тандаж, шалгасан ч үр дүнд хүрээгүй аж. Эрлийн ажиллагааг 19:48 цагт түр зогсоож, өнөөдөр 08:00 цагаас үрэлжлүүллээ.

Эрлийн ажиллагаа хад асга ихтэй, уулархаг газарт, цас зарим газраа 40-50 см тогтсон байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд явагдаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *