Хушганы самарт хар тамхи нуусан байжээ


Турк улсаас Монгол Улсад онгоцоор авчирсан ачаанд цагдаагийн байгууллага шалгалт хийхэд, хушганы самарт нуусан хар тамхи байжээ. Манай улсын 3 иргэн уг бодисыг ашиг олох зорилгоор оруулж ирсэн байна. “Мөс” гэж нэрлэдэг, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан эл хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, шалгаж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хорих ялтай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *