Монголын ой нөхөн сэргээх, түймэрт тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг баталлаа


БНСУ-ын Сөүл хотод Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO)-ын ассамблейн XV чуулган болж байна. Уг чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах төв байгуулах төслийг баталлаа. Уг төвийг Монгол Улсад 1.08 сая ам.доллароор байгуулах юм байна. Ийм төв байгуулах төслийг манай улс боловсруулан, уг чуулганаар батлуулав.

Ойн газрын дарга О.Буяннэмэхээр ахлуулсан төлөөлөгчид тус чуулганд оролцож, Монгол Улсын ойн салбарын тэргүүлэх хэрэгцээ, хамтын ажиллагааны чиглэлээ танилцууллаа. Уг төсөл доройтсон болон түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх, сургалтын төвийг хөгжүүлэх, түймрээс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ойн нүүрстөрөгчийн тооцоо, мониторингийн суурийг бэхжүүлэхэд чиглэнэ.

default

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *