Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак гэрийн хорионд шилжлээ


Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак 50 сая ринггит буюу 12.3 сая ам.долларын торгуулиа төлсний дараа арваннэгдүгээр сарын 6-нд шоронгоос гарч, үлдсэн ялаа гэрийн хорионд эдлэхээр болжээ. Түүний улс төрийн нам UMNO торгуулийг олон нийтийн хандивын аянаар бүрдүүлэн төлсөн гэж мэдэгдсэн байна. Нажиб 2009–2018 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд төрийн хөрөнгө оруулалтын 1MDB сантай холбоотой авлигын хэрэгт ял шийтгүүлсэн ч буруутай үйлдлээ үгүйсгэсээр иржээ.

Нажибын нэр Монголын иргэн Ш.Алтантуяагийн амь хөнөөсөн хэрэгтэй ч холбогдон яригдаж байсан юм. Манай иргэн 2006 онд Малайзад амиа алдсан бөгөөд тухайн үед Нажибын улс төрийн зөвлөх байсан Абдул Разак Багиндатай холбоотой байжээ. Түүнийг хөнөөсөн хэрэгт Нажибын хамгаалалтын албанд ажиллаж байсан хоёр цагдаа ял шийтгүүлсэн бол Багинда хүн амины хэрэгт хамтран оролцсон гэх хэргээр шүүгдээд цагаатгагдсан. Нажиб уг хэрэгт оролцоогүй, Алтантуяаг танихгүй гэж мэдэгдэж ирсэн бөгөөд түүний оролцоо шүүхээр тогтоогдоогүй байна.

Эх сурвалж: Reuters, CNA


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *