Өмнөд Солонгосын Сөүл хотын өмнөд хэсэгт орших Соннам хотын Бундан дүүрэгт лхагва гарагийн өглөө автобус олон автомашинтай мөргөлдөж, 57 хүн гэмтжээ. Тэдний ес нь хүнд, 48 нь хөнгөн гэмтэл авсан талаар Гал түймэртэй тэмцэх үндэсний агентлаг мэдээлэв.
Орон нутгийн цагаар өглөөний 07:34 цагийн орчимд автобус гэрлэн дохио хүлээж байсан автомашинуудыг мөргөж, улмаар замын голын тусгаарлах хаалт руу оржээ.
Ослын улмаас дөрвөн автобус, нэг ачааны машин, 27 суудлын автомашин буюу нийт 32 тээврийн хэрэгсэл мөргөлдөөнд өртсөн байна. Ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.
