Монголын уран бүтээлчид агаарын бохирдол, байгаль орчны тулгамдсан асуудлыг балетын урлагаар дамжуулан олон улсын анхааралд хүргэх зорилготой “Сүүлчийн нүүдэлчдээс дамжуулах үг” төслийг санаачилж, Fundea олон нийтийн санхүүжилтийн платформ дээр дэмжлэг цуглуулж эхэлжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол нь олон жилийн турш иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт нөлөөлж буй томоохон асуудлуудын нэг хэвээр байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн дотоодын хүчин чармайлт бус, олон улсын туршлага, хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоо чухал үүрэгтэй.
Тухайлбал: БНХАУ-ын Бээжин, Польшийн Краков зэрэг хотууд агаарын бохирдлыг бууруулах бодлого, технологийн шинэчлэл, иргэдийн оролцоог хослуулан бодит үр дүнд хүрсэн туршлагатай. Эдгээр жишээ нь агаарын бохирдолтой тэмцэхэд урт хугацааны бодлого, хамтын ажиллагаа ямар чухал болохыг харуулж байна.
Харин Монголын уран бүтээлчид урлагаар дамжуулан, энэхүү асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.
“Сүүлчийн нүүдэлчдээс дамжуулах үг” төсөл нь Монголын нүүдэлчин ахуй, байгаль орчин, хүн ба байгалийн харилцааг балетын урлагийн хэлээр илэрхийлж, Монголд тулгамдаж буй асуудлуудыг олон улсын үзэгчдэд ойлгуулахыг зорьж буйгаараа онцлог юм.
Урлаг нь хэл, соёлын ялгаанаас үл хамааран хүмүүсийг нэг асуудлын эргэн тойронд нэгтгэх, ойлголт, хандлагыг өөрчлөх хүчтэй хэрэгсэл билээ. Иймд тус төсөл нь зөвхөн нэгэн тайзны бүтээл туурвих бус, Монголын дуу хоолойг олон улсад хүргэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Иргэд 70,000₮ болон 300,000₮-ийн багцаар төслийг дэмжих боломжтой
Энэхүү санаачилгыг бодит бүтээл болгоход олон нийтийн оролцоо чухал бөгөөд Fundea платформоор дамжуулан иргэд, байгууллагууд төслийг санхүүжүүлэх боломжтой.
Тухайлбал, 70,000₮ болон 300,000₮-ийн дэмжлэгийн багцаас сонгон өөрсдөдөө тодорхой урамшуулал авахаас гадна Монголын уран бүтээлчдийн санаачилгад нэгдэх боломжийг бүрдүүлжээ.
Агаарын бохирдлыг бууруулахад бодит шийдэл, урт хугацааны бодлого шаардлагатай. Харин энэ асуудлыг олон улсын анхааралд хүргэхэд иргэдийн дуу хоолой, бүтээлч санаачилга, хамтын оролцоо чухал юм.
Бидний амьсгалж буй агаар зөвхөн бидний асуудал биш. Дэлхийд хүргэх ёстой түүх юм.
Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл болон дэмжлэг үзүүлэх холбоос:
https://fundea.mn/projects/dorgiltuya/suulchiin-nuudelchdees-damzhuulakh-ug-1
