Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны 1-11 дүгээр сард эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Түүний 1 нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад холбогдох хэрэг.
Тэрээр хууль бус үүрэг чиглэл өгч, мөнгө гаргуулан авч зарцуулсан хэрэгт холбогджээ. Мөн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгч, холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон гэнэ. Үүнээс гадна тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах этгээдэд тавих шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан байж болзошгүй аж. Эдгээр үйлдлийг нь АТГ шалгажээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.
